Хөвсгөл нуурын морин аялал
Тайгын ойгоор дамжин, "Цагаан далай" хочит нуурын эрэг дагуу морьтойгоор аялж, цаатан айлд буудаллана.
Дараагийн улирлыг асуух →Говийн элсэн манхнаас Хөвсгөлийн цэнгэг мандал хүртэл — уяхан морьтой, туршлагатай хөтөчтэй хамт нүүдэлчдийн замаар аялаарай.
Тус бүр өөр газарзүй, өөр хэмнэлтэй — морин, тэмээн, жийп хосолсон жинхэнэ нүүдэлчдийн туршлага.
Тайгын ойгоор дамжин, "Цагаан далай" хочит нуурын эрэг дагуу морьтойгоор аялж, цаатан айлд буудаллана.
Дараагийн улирлыг асуух →1-р өдөр: УБ-аас өглөө эрт хөдөлж Баянзагт хонно. 2-р өдөр: Хонгорын Элсэнд хүрч 20 минутын тэмээн аялал хийгээд, элснээс буухдаа чарга гулгаж тоглоод хонно. 3-р өдөр: Ёлын Амыг үзээд (морь унах боломжтой) Өмнөговьд хонно. 4-р өдөр: өглөө хот руу буцах эсвэл нисэх. Бүх маршрут машинтай, япон хэлний хөтөч, жолоочтой.
Захиалах →Анх суралцагч болон ахисан түвшний хэн бөгөөдэд ч тохирно. Онгоцны буудлын тосолт, хүргэлт болон япон хэлний хөтөч, жолоочийг бид хариуцна.
1-р өдөр: өглөө аюулгүй унах зааварчилгаа авснаар морь унана (2 цаг) → нүүдэлчдийн гэрт очиж хооллоно → амарна → 2 цагийн дараа дахин морь унана, хүсвэл давхиж болно → орой хөтөчөөс Монголын тухай сонирхолтой яриа сонсоно, од харна, нүүдэлчдийн амьдралтай танилцана. Дараагийн 2-3 өдөрт ур чадвар сайжирснаар илүү хол, илүү хурдан давхих боломжтой.
Захиалах →Үүсгэн байгуулагч маань Японд 3-4 жил амьдарч ажилласан бөгөөд Монголдоо буцаж ирээд Япон хэлний орчуулагчаар 2-3 жил ажилласан туршлагатай. Монголын соёлыг гадаад жуулчдад илүү үнэн зөв, зохистойгоор таниулах хүсэлтэй байсан тул энэ аяллын маршрутуудыг нээжээ.
Бид орон нутгийн малчин гэр бүлүүдтэй хамтран ажилладаг — морь бэлтгэх, зам заах, гэрт буудаллуулах бүх зүйлийг тэд хариуцна. Таны төлсөн хөлсний дийлэнх нь орон нутагт үлддэг.
Доорх мэдээллийг бөглөнө үү — бид 24 цагийн дотор утсаар холбогдож, дэлгэрэнгүй маршрут, үнийн санал илгээх болно.